Одоогоор Венесуэльд 50,000 гаруй хүн шоронд хоригдож байгаагийн дотор 30,000 орчим нь хүнд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож байна. Венесуэлийн шоронгийн хэрэг эрхэлсэн яаманд саяхан эмэгтэй сайд шинээр томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авсны дараа хамгийн түрүүнд дээрх 20,000 хоригдлыг чөлөөлөх асуудлыг батлуулсан бөгөөд Венесуэлийн ард иргэдэд хандаж ноцтой гэмт хэрэгтнүүдийг нийгэмд суллахгүй гэдгээ амлажээ.
Венесуэлийн шоронгуудад хоригдох хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсч байгаагийн хэрээр шоронд гарах бослого, халдлага, үймээний тоо ихээр нэмэгдэж байгаа нь хоригдлуудыг суллах шийдвэрийг гаргахад гол хүчин зүйл болжээ. Хүний эрхийн асуудал эрхэлсэн Америкийн дотоод хэргийн хорооны тооцоолсноор өнгөрсөн 2010 онд Венесуэлийн шоронгуудад гарсан халдлага үймээний улмаас 500 гаруй хоригдол амиа алдсан байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез шоронгуудад гарч буй халдлагуудын тоо олширч байгааг анхааралдаа авч, шоронгийн салбарт шинэчлэл хийхээр 100 сая ам.долларыг Засгийн газраас төсөвлөсөн байна.