Манай улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90, Монголын волейболын холбооны 60 жилийн ойд зориулсан клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. "Эко" спорт цогцолборт болсон "Хасу кап-2017" тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй тав, нийт 14 багийн волейболчид ур чадвараараа өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн ангилалд Э.Сайханбаатар ахлагчтай "Тэнүүн-Огоо" баг тэргүүлж, А.Даваажаргал ахлагчтай "Мегастарс", Э.Сайнбилэг ахлагч "Эрчим" баг удаалав. Эмэгтэй багуудаас Д.Үнэнтуяа ахлагч "Алтайн барс" цомын эзэд болсон бол Б.Энхзаяа ахлагчтай "Энагура", Э.Энхсайхан ахлагчтай "Тэнүүн-Огоо" клуб удааллаа. Тэмцээний шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Сайханбаатар, эмэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Үнэнтуяа нар шалгарсан байна.
ДҮН:
ЭМЭГТЭЙ БАГ:
1. "ЦОМ"-ын эзнээр С.Баянчулуун эзэнтэй, Спортын мастер Б.Мөнгөндөл дасгалжуулагчтай Спортын дэд мастер Д.Үнэнтуяа ахлагчтай Алтай трейст ХХК-ны АЛТАЙН БАРС баг
2. Жанг Жи Хун эзэнтэй, Олон Улсын Хэмжээний Мастер Б.Хэрлэн дасгалжуулагчтай, Спортын мастер Б.Энхзаяа ахлагчтай ЭНАГУРЭ ХХК-ны ЭНАГУРЭ баг
3. А.Ганхуяг эзэнтэй Б.Болдбаатар дасгалжуулагчтай Спортын мастер Э.Энхсайхан ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны ТЭНҮҮН-ОГОО баг
ЭРЭГТЭЙ БАГ:
1. "ЦОМ"-ын эзнээр А.Ганхуяг эзэнтэй Спортын мастер Ч.Баттөгс дасгалжуулагчтай Олон Улсын Хэмжээний Мастер Э.Сайханбаатар ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны ТЭНҮҮН-ОГОО
2. Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, Олон Улсын Хэмжээний Мастер Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, Олон Улсын Хэмжээний Мастер Д.Солонго туслах дасгалжуулагчтай Спортын мастер А.Даваажаргал ахлагчтай Хасу мегаватт ХХК-ны МЕГАСТАРС баг
3. С.Анхбаяр эзэнтэй, Б.Даринчулуун дасгалжуулагчтай Олон Улсын Хэмжээний Мастер Э.Сайнбилэг ахлагчтай ДЦС-4 ТӨХК-ны ЭРЧИМ баг тус тус шалгарлаа.
Ч.БОЛ