Фэйсбүүк гэр бүл салалтын шалтгаан болжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк гэр бүл салалтын шалтгаан болжээ

“Монгол Улсад гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, цаашдын төлөв" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2017.02.22/  "Премиум" зочид буудалд болно. Хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн дарга, гишүүд, нийслэл дэх иргэний хэргийн шүүхийн шүүгчид, эвлэрүүлэн зуучлагчид болон Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, ЦЕГ, ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнууд,төрийн болон ТББ-ууд, хууль зүйн их дээд сургууль болон ХСИС-ийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно.

Монголд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт ямар түвшинд байгаа талаар болон цаашид гэр бүлийн маргаан шийдвэрлэх, орчин нөхцөлийг сайжруулах, шүүгч ажилтнуудыг дагнан мэргэшүүлж, хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулах шаардлагатай эсэх талаар албаны эх сурвалжууд байр сууриа илэрхийлэх юм. Сүүлийн үед Монголд фэйсбүүкээс болж салж байгаа гэр бүл ихэссэн гэнэ. 500 мянгын хуурамч гэр бүлүүд одоо салж дуусч цэгцрэх шатандаа орж байгаа ч сошиал ертөнцөөс үүдэлтэй салалт нэмэгдэж, өрх толгойлсон эх, эцэг олшрох хандлагатай байгаа ажээ. Мөн төрөөс олгохоор яригдаж буй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох асуудлыг хөндөн ярилцах ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж