Австралийн Мельбурн хотын худалдааны төв дээр жижиг оврын хувийн онгоц унаж, дотор нь сууж явсан таван хүн амиа алдлаа. Осолдсон онгоц Мельбүрн хотын онгоцны Essendon буудлаас хөөрснийхөө дараахан жолоодлого алдан ийнхүү унажээ.
"Энэ бол эмгэнэлт осол байлаа. Илүү олон хүний амийг авч одох байсан ч осол гарсан нөхцөл байдлыг авч үзвэл азтай байлаа” хэмээн Виктория тойргийн Цагдаагийн комиссарын туслах Стефен Лийн хэлжээ.
Осол өглөөний 09.00 цагийн үед гарсан бөгөөд худалдааны төв хараахан нээгдээгүй байсан аж.
Онгоцны унасны дараа худалдааны төвд гал гарсан бөгөөд холбогдох албаныхан унтраажээ. Худалдааны төв эд материалын багагүй хохирол амссан бөгөөд хохирлын хэмжээг тогтоож байгаа аж.
Ослын улмаас Essendon буудлын нислэгүүдийг хэсэг хугацаанд саатуулж, худалдааны төвийн ойролцоох замуудыг түр хаасан байна.
А.ТУЛГА