Хоккейчид арабчуудад хожигдов

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Хоккейчид арабчуудад хожигдов

Азийн өвлийн спортын VIII наадам Японы Саппоро хотноо эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Азийн цагаан олимпийн гурав дахь өдөр буюу өчигдөр/2017.02.21/ манай хоккейчид Арабын Нэгдсэн Эмират улсын багтай тоглож, 6:3 онооны харьцаагаар хожигдлоо. Эхний тоглолтод Тайландын багт 5:4-өөр хожигдсон ч Сингапурыг 8:0-оор бут ниргэсэн хоккейчид арабчуудыг барсангүй. Тайландчууд Сингапурыг 8:2-оор хожиж, хэсгээ гурван хожилтойгоор тэргүүлж эхэлсэн бол Тайван хоёр, Хонконг, АНЭУ, Монгол нэг хожилтойгоор удаалж байна. Манай хоккейчид хэсгийн дөрөв дэх тоглолтоо маргааш Хонконгийн багтай хийх юм.

ДҮН:

"В" ДИВИЗОН:

  • II.18 – Монгол – Тайланд 4-5
  • II.20 – Монгол – Сингапур 8-0
  • II.21 – Монгол – АНЭУ 6-3
  • II.23 – Монгол – Хонгконг
  • II.25 – Монгол – Тайвань  тус тус тоглоно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж