Хошин урлагийн “Х-Түц” продакшны алаг нүдэн Одноо, Бархүү нар "шинэ хүн"-ээ хүлээж авах гээд завгүй яваа. Тэд хоёулаа нэг газар ажилладаг учир хаа ч явсан, үргэлж хамт байдаг аж. Энэ талаар Т.Бархүү хэлэхдээ “Манай хүн бид хоёр үргэлж хамтдаа байдаг. Бүх зүйл дээр. Ажилдаа хамт явна, өдөр хоолонд хамт орно, дэлгүүр хамт явна, хөдөө тоглолтоор бас л хамт. Гэртээ харихдаа хамт явна гээд их амар байдаг юм” хэмээн нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлэв. Тийм ч болохоор хосууд нэг нэгнээ илүү ойлгож, нэг хүн шиг байж чаддаг гэнэ.
М.Анир