Урбан брэндийн ”Хүрээ коллекц” энэ жилийн трэнд болж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Урбан брэндийн ”Хүрээ коллекц” энэ жилийн трэнд болж байна

Урбан брэндээс Монгол түмний томоохон баяр наадам болох ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ЦАГААН САР-аар гаргадаг “ХҮРЭЭ КОЛЛЕКЦ”-оо худалдаанд гаргаад байгаа билээ.

Хүрээ коллекцийн бүрэлдэхүүнд багтаж байгаа загварууд нь 2017 оны өнгөний чиг хандлага, хэлбэр сэлиутийг тусгаж өгсний зэрэгцээ Монгол уламжлалт үлгэр, суултыг европ үлгэртэй хослуулан урласан байна. Энэ үлгэр суулт нь өдөр тутам, ажил хэрэгч, баяр ёслолын ямар ч үед өмсөх боломжтой юм.

Тус коллекцод байгаа загваруудын үндсэн материалыг БНХАУ-д тусгайлан захиалж үйлдвэрлүүлсэн нь урьд өмнө гарч байсан загваруудаас онцлог болсон байна. Урбан брэндийнхэн Хүрээ коллекцдоо Монгол үндэсний төрөл бүрийн хээг хатгамал дардас хэлбэрээр түлхүү шингээж өгсөн нь загваруудыг илүү үнэ цэнэтэй, чамин тансаг харагдуулах хийцтэй болгожээ. Мөн загваруудаа энгэр болон ханцуйн хатгамал, энгэрийн гоёл, бүс зэрэг аксесуараар тодотгол чимэг оруулсан байна.

Урбан брэнд цөөн тоогоор үлдсэн загваруудыг танд толилуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж