Эрдоганыг хороох гэсэн хүмүүсийг шүүж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

Эрдоганыг хороох гэсэн хүмүүсийг шүүж эхэллээ

Өнгөрсөн жилийн долдугаар сард Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Энэ хэргийг шалгах явцад Туркийн ерөнхийлөгч Эрдоганыг нууцаар хорлохоор завдсан хэрэг мөн илэрсэн юм. Энэ хэрэгт холбогдсон 47 хүнийг шүүх ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 20-нд Туркийн баруун өмнөд хэсгийн Моора хотод эхэллээ.

Туркийн хэвлэлийн мэдээлснээр энэ 47 хүний 37-г нь нууцаар хорлох бүлэг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм. Энэ бүлэгт холбоотой гурван хүнийг одоо болтол эрэн сурвалжилж байгаа аж. Шүүгдэгчдэд ерөнхийлөгчийг нууцаар хорлож, Үндсэн хуулийн дэглэмийг нураахыг санаархсан гэсэн ял тулгаж байгаа юм. Прокуророос тэдэнд бүх насаар нь хорих ял төлөвлөжээ.

Өнгөрсөн долдугаар сарын хэрэг явдалтай холбоотойгоор нийтдээ 40 мянга гаруй хүнийг баривчилж, 100 мянга гаруй хүнийг төрийн албанаас халсан юм. Төрийн албан хаагчдын олонх нь цэрэг цагдаа, хууль сахиулах, тагнуул, их дээд сургуульд ажиллаж байсан хүмүүс юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж