Монголын боулинг сонирхогчдын холбооноос/МБСХ/ зохион байгуулсан ахмадын нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 19-нд "Мишээл" төвийн боулингийн төвд боллоо. Энэхүү тэмцээн МБСХ-ны 2017 оны анхны төдийгүй Цагаан сарын баярт зорилснаараа онцлог байсан юм. Тэмцээнд нийт 50 гаруй тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 40-47 насны ангилалд Ш.Баатар, В.Энхбат, Д.Чулуунбаатар нар медальт байрт шалгарсан бол 48-аас дээш насныхад С.Батзориг тэргүүлж, Ю.Ганболд, Ц.Батжаргал нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав. Эмэгтэйчүүдийн 40-өөс дээш насны ангилалд Дорждэрэм түрүүлж, С.Хандаа, П.Уранчимэг нар медалийн тавцанд зогсов. Харин хосын төрөлд Ш.Баатар, Ц.Лхасүрэн нар аварга болж, Д.Чулуунбаатар, Н.Ганболд болон Г.Сундуйжав, В.Энхбат нар бусдыгаа манлайллаа.
Ч.БОЛ