“Сайн жаал”-ууд сар шинийн тухай сургалтад оролцлоо

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

“Сайн жаал”-ууд сар шинийн тухай сургалтад оролцлоо

Хүүхдийн номын өргөөний ээлжит “Сайн жаал” сургалт зөвлөгөө өчигдөр /2017.02.20/ зохион байгуулагдлаа. “Сайн жаал”-уудын энэ удаагийн сургалтаар удахгүй болох гэж буй сар шинийн баяр, үүндээ ахмад настан, ах эгч нартайгаа сар шинийн баяраар хэрхэн золгох, битүүний утга учир, битүүлэх ёс, бусдыг хэрхэн хүндлэх талаар сургалт зөвлөгөө хүргэлээ. Сургалтад 37 дугаар сургуулийн 5-А ангийн 30 гаруй хүүхэд оролцлоо. Бид цаашид уламжлал, ёс заншил, өдөр тутмын амьдралд хүүхдүүдийн мэдэж хэрэгжүүлж байх учиртай олон төрлийн мэдлэг мэдээллийг сурагч хүүхдүүдэд хүргэх болно гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж