”Аав аа, гэртээ харья” зураг дэлхийг шуугиулж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

”Аав аа, гэртээ харья” зураг дэлхийг шуугиулж байна

Зураг заримдаа мянган үгээс ч илүү ихийг өгүүлдэг. Нацист хорих лагерийн хийн камерын хананд үлдсэн хумсны ором, их түймрээс арайхийн амь мултарсан коала баавгайн цангааг тайлж буй аврагч эр гээд хүчтэй мэдрэмж төрүүлэх гэрэл зургуудыг “The Sun” сэтгүүл нийтэлжээ.

“Дэлхийн хамгийн хүчирхэг гэрэл зургууд” гэсэн тодорхойлолттой тэдгээр зургийн дотор Монголын гэрэл зурагчны зураг багтсан байна. Гэрэл зурагчин Ц.Отгонбаатарын 2009 онд авсан “Аав аа, гэртээ харья” гэх энэ зураг дэлхийн олон хэвлэлийн цахим хуудсанд тавигдаж байсан юм. Тухайн үед “савангийн хайрцаг” гэгддэг дижитал аппаратаар авсан учир олон улсын зургийн уралдаанд илгээхэд зургийн хэмжээ, чанарын хувьд тавигдах шаардлагыг бүрэн хангадаггүй тухай Ц.Отгонбаатар өөрөө тайлбарлав.

Гэрэл зурагчин Ц.Отгонбаатарын “Аав аа, гэртээ харья” зураг. 2009 он.

Аушвицийн хорих лагерийн хийн өрөөний хананд үлдсэн мөр...

Ирак долоон сар цэргийн алба хаасан Терри Гуррола Атлантагийн нисэх буудалд гурван настай охинтойгоо дахин уулзах мөч. 2007.09.11

73 настай буддын шашны лам Засгийн газрыг эсэргүүцэн амьдаараа өөрийгөө галдан шатааж, зулын гол болов. Вьетнам. 1963.06.11

Өмнөд Вьетнамд напалмын дайралтад өртсөн Транг Банг тосгоны хүүхдүүд. 1972.06.08

Австралийн Мелбурны ойролцоо гарсан их түймрээс арайхийн амь мултарсан коала баавган цангааг тайлж буй сайн дурын ажилтан Дейв Три. 2009.02.08

Ангараг гаригт нар жаргаж буй ховор агшин

Тянь-Ань-мэний талбайд танкны цувааг хааж зогссон хятад эр. 1989.06.05

Бразилын 12 настай Диего Фразао Торкуато хүү. Хийл тоглохыг зааж өгсөн багшийнхаа оршуулгын ёслол дээр.

АНУ-ын цэргийг цайгаар дайлж буй афган эр. 2009.05.01

Нью-Жерси мужийн Лейкхерстэд болсон Хиндербургийн сүйрэл.

Гэрэл зурагчин Дороти Лэнжийн “Цагаач эх”. 1936.

500 гаруй хүнийг авч одсон Риогийн гамшигт хөрсний нуралтын үеэр амиа алдсан эзнийхээ булшийг сахин суугаа Леао нэртэй нохой. 2011.01.15

Энэтхэгийн Кутак хотын захад үерийн уснаас муурын зулзагыг аварч буй эр. 2001.09.10

Хойд ба Өмнөд Солонгост хуваагдсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах уулзалтын үеэр садан төрлийнхнөө үдэн гаргаж буй Өмнөд Солонгосын өвгөн. 2010.10.31

Газар хөдлөлт, цунамийн дараа. Японы Натори хот. 2011.03.13

Бомбэйн хамгийн алдартай нохой. Занжеер хэмээх энэ нохой 1993 оны гуравдугаар сард тус хотод болсон цуврал дэлбэрэлтээс олон зуун хүнийг аварчээ. 2000.11.17

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж