Говь-Алтайд боом гарч, хоёр хүнд халдварлажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд боом гарч, хоёр хүнд халдварлажээ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар багийн нутагт малын гоц халдвартай боом өвчин долдугаар сарын 24-нд гарчээ. Өвчний улмаас дөрвөн үхэр үхэж, хоёр хүн халдварлажээ. Одоогийн байдлаар боом өвчний голомтын бүсэд зусч буй есөн айлын 496 малыг вакцинжуулж, сумын албан байгууллагуудыг дайчлан хяналтын цэг ажиллуулж байгаа ажээ. Тус аймагт гарсан боом өвчний талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад, Бигэр суманд малын гоц халдварт боом өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр илэрсэн. Одоогоор өвчний голомтод байгаа болон голомтын бүсийн гадна боомын сэжигтэй бүс доторх бүх малыг вакцинжуулсан. Дөрвөн үхрийг устган халдваргүйжүүлж, ариутгал хийсэн. Өнөөдрийн байдлаар хүн, мал нэмж өвчлөөгүй хэмээв. Харин боомоор өвчилсөн хоёр иргэн сумын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрджээ. Бигэр суманд долдугаар 25-наас эхлэн хяналтын цэгүүдийг ажиллуулан хорио цээрийн дэглэм тогтоосон бол аймгийн хэмжээнд төв замуудад хяналтын цэгүүдийг тогтсон хуваарийн дагуу ажиллуулж байгаа аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж