Сар шинийн наадгай тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

Сар шинийн наадгай тэмцээн боллоо

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, DBS телевизтэй хамтран жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх гол зорилготой “Сар шинийн наадгай” тэмцээнийг зохион явуулдаг уламжлалтай. Өнөө жил уг тэмцээнд аймгийн ЗДТГ, 4-н сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож байгаагаараа онцлог бөгөөд тэд ур чадвар авхаалж самбаагаараа өрсөлдлөө. Дархан сумын ЗДТГ-ын“Хоньчин” баг нэгдүгээр байр, аймгийн ЗДТГ-ын“Тэмээчин” баг 2 дугаар байр, Орхон сумын ЗДТГ-ын“Ямаачин” баг 3 дугаар байранд шалгарсан байна.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж