“Хоёр Мөнх” анх удаа учраа таарсан сар шинийн барилдаан

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

“Хоёр Мөнх” анх удаа учраа таарсан сар шинийн барилдаан

Хэдхэн хоногийн дараа “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан болно. Жил жилийн наадам сайхан гэдэг шиг сар шинийн барилдаан ч үзүүштэй сайхан болдог.

Цагаан сарын барилдааныг хамгийн анх 1963 онд нэгдэлчдийн баяр нэртэйгээр зохион байгуулж байжээ. Анхны барилдаанд 64 бөх хүч үзсэнээс дархан аварга Ж.Мөнхбат /тухайн үед улсын заан цолтой байсан/ түрүүлж, уран барилдаанч Чойжилын Бээжин аварга үзүүрлэжээ. Их шөвөгт Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам нарын хүчит арслангууд үлдсэн байна. Энэ барилдаанд хоёр “Мөнх” анх удаа учраа таарч барилдаж байжээ. Х.Баянмөнх аварга аймгийн начин цолтой зодоглон дунд шөвөгт Ж.Мөнхбат аваргад тахимаа өгч байсан байна. Мөөеө аварга ч заан цолтойдоо түрүүлж, улсын наадамд ч өнгөтэй сайхан наадан өнгөлж байсан түүхтэй. Тэр жилийн наадамд Х.Баянмөнх аварга улсын арслан Г.Цоодолоор тав давж, улсын начин цолонд хүрч байжээ.

Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд сайхан барилддаг жишгийг Ж.Мөнхбат аварга ийн харуулж байжээ. Түүнээс хойш сар шинийн барилдаанд сайн барилдаж, улсын цолонд хүрсэн бөх олон бий.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж