Азийн өвлийн спортын VIII наадам Японы Саппоро хотноо үргэлжлэн явагдаж байна. Наадмын гурав дахь өдөр буюу өнөөдөр болсон тэшүүрийн уралдаанд манай эрэгтэй, эмэгтэй тамирчид уралдлаа. Эмэгтэйчүүдийн 500 метрийн зайд ОУХМ А.Зул /42.22 секунд/ ОУХМ Д.Сумъяа /43,72/ нар 14, 15-р байранд орлоо. Энэ зайд нийт 17 тамирчин уралдсан бөгөөд Япон, БНСУ-ын тамирчид медалийн тавцанд зогслоо. Мөн эрэгтэйчүүдийн 1000 метрт Я.Зоригтбаатар /1:14.90/ 17, Д.Гочоосүрэн /1:17.40/ 19-р байранд орлоо. Энэ зайд нийт 22 тамирчин уралджээ. Манай эмэгтэй тэшүүрчид өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлсэн бол эрчүүдийн хувьд дахин нэг уралдаан үлдсэн.
"Саппоро 2017" өвлийн наадамд залуучуудын олимпийн аварга Д.Сумъяа тэргүүтэй Монголын шилдэг тэшүүрчид оролцож байна.
Ч.БОЛ