Дэлхийн энхийн их наадам ТББ-ын санаачлагаар зохион байгуулж буй “Хүн гүрнээс гаралтай ард түмний энхийн их наадам”-ын хүрээнд “Арван төгрөгийн хүч” аяныг өрнүүлж эхэллээ. Аяны туршид хуримтлагдсан хандивын мөнгөөр “Хүүхдийн орчныг ногоон бүс болгох” зорилготой хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Үүнд, ЭНЭШТ-ийн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнг сэргээх, Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын гадна талбайг тохижуулах, цэцэрлэгжүүлэхээс гадна хараа хяналтгүй, өнчин, ядуу хүүхдүүдийн нийгмийн асуудлыг дэмжин Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд” асрамжийн газарт туслах гэнэ. Зохион байгуулагчид “Арван төгрөгийн хүч” аяныг нийслэл хотноо “Централ таур”, “Бөхийн өргөө, “Гурван гал”, “Теди” төв зэрэг олны хөлийн газар явуулын цэгээр ажиллуулж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд 50 гаруй залуус нэгдэн нийтэд сурталчлах ажилд хүчин зүтгэж байна.

А.Зул
SPAM!!! 2011-08-01 202.179.20.248
Анхаар энэ нөхдүүдл хүний хувийн мэдээлэл цуглуулж байгаа юм байна лээ шүү Дараа нь эмэйл ээр чинь спам явуулах гэж байгаа юм
Ankhaaryylga 2011-08-01 202.170.83.246
Ene enkhiin naadam n khvn khydaldaalakh gemt kheregtei salshgvi kholbootoi bvleglel zokhion baigylj bgaa ym shvv Itgekhgvi baibal MVVNII shashin yu khiidgiig neg sydlaarai
Пүрэвням 2011-08-01 124.158.107.58
Монголчуудаа
Үнэхээр сайхан аян өрнөж байгаа юм байна 10₮-ний хүчийг хамтдаа мэдэрцгээе 8-н сарын 27-ны өдөр талбайд уулзацгаая