COCA-COLA-тай хамтран бүтээсэн хязгаарлагдмал төрлийн цуглуулгаа Pinko компани танилцуулав. Шинэ цуглуулга 200-аад онуудын загварт дахин анхаарлаа хандуулсан нь сонирхолтой болжээ. Хязгаарлагдмал тооны загвар худалдаалагдах болсон нь загварын хорхойтнуудыг ойрдоо тайван суулгахгүй болжээ.
PINKO загваруудын “Хавар-зун 2017” улирлын цуглуулгаас ноосон цамц, oversize футболк, PINKO LOVE BAG цүнх гэсэн гурван төрөл загварыг COCA-COLA брэндийн сонгомол өнгөөр санал болгож байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР