Чөлөөтийн эрэгтэйчүүд Буриадаас иржээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн эрэгтэйчүүд Буриадаас иржээ

ОХУ-ын Буриадад хамтарсан бэлтгэл хийхээр долдугаар сарын эхээр хойд хөршийг зорьсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өчигдөр эх орондоо иржээ. Хоёр дасгалжуулагч, 10 тамирчны хамтаар нэг сар орчим хугацаанд Буриадын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн эрэгтэй шигшээ багийн тамирчид хэд хоног нийслэлд саатаад, энэ сарын 5-наас дахин цугларалтад гарч, дэлхийн аваргын бэлтгэлээ үргэлжлүүлэх гэнэ. Харин эмэгтэй шигшээ багийнхан өнгөрсөн долоо хоногт Цонжин болдогийн ойролцоох Уубуланд сэргэлтийн бэлтгэлд гарсан юм.

Энэ жилийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-18-нд Туркийн Стамбул хотноо болох хуваарьтай. Монголын тамирчдын хувьд есдүгээр сарын 10-нд дэлхийн аваргыг “дайлаар мордох” бөгөөд одоогоор Стамбулын дэвжээнд зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн хараахан тодроогүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж