”Насны хишиг” олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

”Насны хишиг” олгож эхэллээ

“Насны хишиг”-ийн мөнгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас арилжааны гурван банкинд шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Гэвч настнуудын хишиг олгохгүй байна гэх гомдол нэлээд гарсан юм. Учир нь “Насны хишиг” авах ахмадуудын нэрийг банкууд руу илгээх ажилд нэлээд хугацаа зарцуулсан байна. Тодруулбал, Монгол Улс даяар ганцхан сервер ашигладаг тул ачаалал үүсчээ. Харин өнөөдөр /2017.02.21/ үдээс хойш гэхэд ихэнх банкууд “Насны хишиг”-ийг олгож эхэлсэн байна. Дан ганц Баянзүрх дүүрэгт байрлах зарим банкуудад нэрсийн жагсаалт бүрэн очоогүй байгаа тул хараахан олгож эхлээгүй байгаа аж. Гэхдээ маргааш өглөө гэхэд бүх газрууд олгож эхэлнэ гэж арилжааны банкны төлөөлөл хэлж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж