Дүрмийн санг нэмэх замаар бүтцийн өөрчлөлтөд бэлтгэх үү

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Дүрмийн санг нэмэх замаар бүтцийн өөрчлөлтөд бэлтгэх үү

Арилжааны банкуудын толгойг байнга илээд байж болохгүй хэмээх утга бүхий энэ шийдвэрийн талаар Монголбанкныхан байр сууриа илэрхийлэв. Монгол банкны дээрх шийдвэр манай улсад үйл ажиллагаа явуулдаг 14 банкинд багагүй шахалт болох юм. Аажмаар банкуудын бүт­цийн өөрчлөлтийг ч авчирж мэдэх. Харин төв банкны зүгээс арилжааны банкуудын олонхын дүрмийн сан 16 орчим тэрбум төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй байгаа хэмээх мэдээллийг өгсөн юм. Мөн банкуудын ашиг 270 орчим тэрбум төгрөгт хүрээд буй гэлээ.  Монголбанкны Хяналт, шалгалтын газрын дарга Б.Лхагвасүрэн “Төв банкнаас заасан хугацаа болох 2013 оны тавдугаар сарын 1-н хүртэл дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломж банкуудад хангалттай байгаа. Банкуудын эргэлтэд оруулсан хөрөнгийн хэмжээ 7.5 их наяд төгрөгт хүрсэн. Өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар өссөн гэсэн үг юм. Ерөнхийдөө банк, санхүүгийн байгууллагын тогтвортой байдал илүү сайжирч байна. Банкны бизнес өргөжин тэлж байна. Түүнчлэн арилжааны банкуудын олгож буй зээлийн хэмжээ 50 хувиар өссөн. Энэ нь эх үүсвэр хангалттай байгааг харуулж байгаа. Харилцах хадгаламж 60 хувьтай байна. Тиймээс энэ хугацаанд ашиг орлогоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах зэргээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломжтой” хэмээжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж