Халамж үйлчилгээний ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Халамж үйлчилгээний ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусалж дэмжин, төрийн үйлчилгээг тэдэнд шуурхай хүргэж байх үүрэгтэй Халамж үйлчилгээний газрын ажилтнууд олноороо эрүүгийн хэрэгт татагдаад байна. Нэгэн иргэнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн хэлтэст гэсэн мэдээлэл ирсэн гэнэ. Мэдээлэлд дүүргийн Халамж үйлчилгээний газрын ажилтнууд хууль бус зүйл хийсээр байгааг дурдсан байжээ. Мэдээлэл авсан цагдаагийнхан шалгалт хийхэд , иргэний мэдээлэл үнэн байжээ. Нийслэлийн бүх Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг шалгахад ноцтой зөрчил илэрсэн юм байна. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг мөнгөн болон эд материалын тусламжийг тэд эзэнд нь хүгэлгүй харин үгсэн тохиролцон завшсан үйлдлээ нуун дарагдуулах гэсэн авч баримт тэднийг бултах газаргүй болгожээ. Ажил хийх чадваргүй, амьдрахын эрхэнд утас ээрч, дугтуй наан,ойр зуурын зүйл зарсан болж хоногийн хоолоо болгодог тэдний халаас руу гараа дүрсэн тэдгээр нийгмийн ажилтнууд нэг бус олон удаа энэхүү үйлдлээ давтсан юм байна.  Нийслэлийн бүх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гадна орон нутгийн бүх салбар хууль бус үйлдэл гаргасан болохыг мөрлөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж