Дасгалжуулагчдын нэрсийг зарлах болоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.02.20-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагчдын нэрсийг зарлах болоогүй гэв

БСШУС-ын 2016 оны А/131 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу оны эхэнд спортын холбоодууд сонгон шалгаруулалтаа хийсэн билээ.

Тодруулбал өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн Үндэсний шигшээ багийн гол төрлүүд болох жүдо бөх, чөлөөт бөх, бокс зэрэг спортын холбоодуудын ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт явагдсан.

Үүний дараа спорт холбоодууд Биеийн тамир, спортын газарт шалгаруулалтын тайлан, дүнг танилцуулсан ч Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нэрс албан ёсоор тодорхой болж, олон нийтэд зарлах хараахан болоогүй байгаа талаар албаныхан тайлбарлалаа. 

Эдгээр өдрүүдэд Японы Саппоро хотноо Азийн өвлийн спортын VIII  наадам болж байгаа. Энэхүү наадамд оролцож буй Монголын багийг Үндэсний шигшээ багийн захирал Ч.Насантогтох ахалж байна. Тиймээс Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтын дүнг ирэх гуравдугаар сард албан ёсоор зарлах бололтой.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж