”Ирвэс” клуб дэд байрт шалгарав

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

”Ирвэс” клуб дэд байрт шалгарав

Байлдааны самбо бөхийн улсын тэмцээн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт амжилттай зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын "Ирвэс" клубын баг тамирчид амжилттай оролцож, дэд байр эзэллээ. Дасгалжуулагчаар цагдаагийн хошууч М.Баттүшигийн удирдлагад оролцсон "Ирвэс" клубээс эрэгтэйчүүдийн 74 кг-д цагдаагийн ахмад Т.Отгонзаяа, 82 кг-ын жинд цагдаагийн дэслэгч Ц.Нарантогтох нар аваргалж, -100 кг-д цагдаагийн ахлах дэслэгч Ш.Арвинбаяр мөнгөн медаль, 68 кг-ын жинд цагдаагийн дэслэгч Ж.Баттулга хүрэл медаль хүртсэн юм. Мөн цагдаагийн ахмад Т.Отгонзаяа Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.

УАШТ-нд амжилттай оролцсон “Ирвэс” клубын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

  • Цагдаагийн дэслэгч Ж.Баттулга /68 кг-хүрэл/
  • Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа /74 кг-алт/
  • Цагдаагийн дэд ахлагч Э.Даваажаргал /74 кг/
  • Цагдаагийн дэслэгч Ц.Нарантогтох /82 кг-алт/
  • Цагдаагийн дэслэгч Г.Ганбат /82 кг/
  • Цагдаагийн ахмад Э.Энхбаяр /90 кг/
  • Цагдаагийн ахлах дэслэгч А.Даваадалай /90 кг/
  • Цагдаагийн ахлах дэслэгч Ш.Арвинбаяр /-100 кг-мөнгө/
  • Цагдаагийн ахлагч Т.Алтангэрэл /-100 кг/
  • Цагдаагийн дэд ахлагч П.Дашпэлжээ /-100 кг/

“Ирвэс” клубын баг тамирчид 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, 2015, 2016 онд алтан медаль хүртэж байсан юм. Самбо болон Байлдааны самбо бөхийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон билээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж