Монголыг сурталчилсан “Бүргэдчин охин”

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Монголыг сурталчилсан “Бүргэдчин охин”

2014 онд Британийн ВВС агентлагаас бүргэдчин охин Н.Айшолпаны тухай гэрэл зургийг нийтэлж, тухайн үед дэлхийн нийтийн анхааралд орж байсан билээ. Монголын баруун хязгаар нутаг, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэсний нэрийн хуудас болсон бүргэдийн тухай сурвалжлага гарсны дараа бүргэдчин охин Н.Айшолпан олны танил болсон түүхтэй. Мөн түүний тухай “Eagle Huntress” баримтат кино олон улсын анхаарлыг татаж эхэлсэн. Энэхүү кино энэ сарын эхээр Их Британийн кино академийн нэр хүндтэй шагнал болох “Bafta award”-ын  баримтат киноны төрөлд нэр дэвшсэн ч байр эзлээгүй билээ. Оскарын баримтат киноны төрөлд нэр дэвших хэмжээнд хүртэл яригдаж байсан энэхүү кино Монгол орныг олон улсад сурталчлаад авсан юм. Хэдийгээр монгол найруулагчийн бүтээл биш ч гэсэн бүргэдчин охины амьдрал дэлхийн нийтийн анхааралд байсаар байна. Дэлхийн олон кино наадмуудад нэр дэвшигдэх хэмжээнд хүрсэн энэхүү кино Монгол орныг сурталчилсаар.

Харин одоо “Бүргэдчин охин” киног кино театруудаар үзэх л үлдлээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж