Зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-ийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Экспресс оношилгооны төв, Номун эмнэлгүүдийн цацрагтай холбоотой үйл ажиллагаатай танилцаж, 10.2 кодтой “Рентген оношилгооны цацрагийн аюулгүй ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийг үнэлж, давхардсан тоогоор нийт 23 зөрчил илрүүлэн, зөрчлийг хэрхэн арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Зөвлөн туслах үйлчилгээгээр дээрх 2 эмнэлгийн албан хаагчдад, Цөмийн энергийн тухай хууль, шинээр батлагдсан дүрэм журмыг сурталчлан, рентген кабинетад тавигдах шаардлага, рентген тоног төхөөрөмжийн цацрагийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын талаар мэдээлэл өгч, рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор илэрсэн зөрчил дутагдалд үндэслэн тус эмнэлгүүдэд улсын байцаагчийн зөвлөмжийг тус тус боловсруулан хүргүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж