Танд санал болгох шилдэг таван кино

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Танд санал болгох шилдэг таван кино

Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим гээд орохгүй урлагийн төрөл гэж байдаггүй. Үүсээд 120 гаруй жил болж байгаа кино урлаг нь өнөөдөр ашиг орлого болоод хандалтаараа хамгийн өндөр үнэлэгддэг  болтлоо хөгжжээ. Энэ хугацаанд хийгдсэн дэлхийн шилдэг кинонуудыг ихэвчлэн Internet Movie Database буюу IMDB-ээр хэр өндөр үнэлгээ авснаар нь эрэмбэлж шалгуур тогтоодог. Тэгвэл энэ удаа IMDB-ээс хангалттай өндөр үнэлгээ аваагүй ч таны заавал үзэх ёстой шилдэг таван киног танилцуулж байна.

1. Requiem for a dream ( 2000 )

Найруулагч Darren Aronofsky-ийн бүтээл энэ кино нь үзэхэд хамгийн хүнд  буюу сэтгэл зүйн төрлийн кинонуудын нэгт тооцогддог. Гол дүрд алдарт жүжигчин Жарэд Лэто мансууруулах бодисд донтсон залуугийн дүрд тоглох бөгөөд мансууруулах бодисноос болж өөрөө болон ойр хавийн хүмүүсийнх нь амьдрал хэрхэн доройтож “буруу эргэж” буй талаар өгүүлнэ.

2. I Origins ( 2014 )

Найруулагч Mike Cahill-ийн бүтээл тус кино танд шинжлэх ухаан далд ертөнц хоёрын ялгаа, холбоог тун гайхалтайгаар үзүүлэх болно.

3. Perfect sense ( 2011 )

Хэрэв хүн үнэрлэх, амтлах, сонсох, харах чадвараа алдвал юу болох вэ? Үүнийг дурлалт хосуудын амьдрал дээр буулган харуулсан нь энэ киног илүү амттай болгодог. Хайр гэдэг мэдрэхүй мөн үү?

4. Irreversible ( 2002 )

Gaspar Noe-ийн бүтээл сэтгэл зүйн төрлийн энэ кино танд эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг энгийн нэг жишээгээр харуулах болно. Киноны хийц болон зураг авалт эхэндээ таныг гайхшруулах боловч үзэх тусам нэгийг ойлгуулсаар байна.

5. Victoria ( 2015 )

Найруулагч Sebastian Schipper-ийн бүтээл. Энгийн амьдралтай Викториа охины нэг шөнийн амьдралыг харуулна. Бусад киноноос ялгарах давуу тал нь ямар ч видео монтаж хийгдээгүй буюу нэг камераар киног эхлэхээс дуустал үргэлжилсэн байдлаар зураг авсан нь таныг кинонд бүрэн автуулж чадна.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж