ХХААХҮ-ийн сайд Өвөрхангай аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

ХХААХҮ-ийн сайд Өвөрхангай аймагт ажиллалаа

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Хайрхандулаан сумдад /2017.02.20-21/ ажиллалаа. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд ажиллаж үеэр өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, “Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд малын тэжээл, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг сумын удирдлаг, малчид иргэдэд хүлээлгэж өглөө.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга н.Мөнхбаяр ”Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум 930 малчин өрхийн  218 мянган мал сүрэгтэй.  “Малчдад туслах сайн санааны аян”-ы хандив тусламжийг өрх толгойлсон эмэгтэйчүүд, мал багатай өрхүүдэд хуваарилна. Өвөлжилт хүндэвтэр байгаа энэ үед тусламжийн аянг зохион байгуулж хандив өгч байгаад баяртай байна” гэв.  

“Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд Олон улсын байгууллагын тусламж хүрээгүй өвөлжилт хүндэрсэн 9 аймгийн 26 суманд  малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, эм тариа, нэмнээ, элгэвч зэргийг хүргэжээ.   Өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүс энэхүү аянд нэгдэж  тусламжийг малчин түмэндээ хүргүүлжээ. Малчдад туслах сайн санааны аяны хүрээнд тусламж хүлээн авсан орон нутгийн удирдлага, малчид биднээр дамжуулан халуун сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж