Иванка Трампын жиргээ асуудал дагуулсаар

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Иванка Трампын жиргээ асуудал дагуулсаар

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка өнгөрсөн долоо хоногт анх удаа Цагаан ордонд болсон албан ёсны арга хэмжээнд оролцсон юм.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нарын оролцсон уг уулзалтын дараа Иванка Трамп “Ширээний ард эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь ямар чухал болох тухай дэлхийн хоёр лидертэй хэлэлцүүлэг өрнүүллээ” хэмээн жиргэсэн нь зарим хүмүүсийн дургүйцлийг төрүүлжээ. Зурган дээр харагдаж буй түүний суусан сандал, ширээ бол АНУ-ын бүх цаг үеийн ерөнхийлөгч нар ажил эрхэлдэг, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг суудал юм.  

Аавынхаа нэр нөлөөгөөр дэлхий дахины анхаарлыг өөртөө татаж буй гэгдэх Иванка Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн ажлын өрөөнд “дураар загналаа” хэмээн америкчууд шүүмжилж байна

Бэлтгэсэн: Э.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: PODROBNOSTI.UA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж