ХХААХҮ-ийн сайдын санаачлан орон даяар өрнүүлж буй “Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд олон улсын байгууллагын тусламж хүрээгүй 9 аймгийн 27 суманд малын тэжээл, ахуйн хэрэглээний тусламж үзүүлэх ажил үргэлжилж байна. Сайн санааны аянд одоогийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгж хувь хүн нэгдэж өвөлжилт хүндэвтэр байгаа энэ үед малчин түмэндээ хандив тусламж үзүүллээ
ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.Совд Хөвсгөл аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, “Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд Бүрэнтогтох сумын малчдад 10 тонн малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Мөн Улсын Онцгой байдлын комиссоос олгосон өвс, тэжээлээс Арбулаг, Цагаан-уул сумдад 20 тонн өвс, 10 тонн тэжээл, Цэцэрлэг суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээлийг малчдад хүргэлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ