“Joy” хамтлаг Монголд

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

“Joy” хамтлаг Монголд

Европын алдарт “Joy” хамтлаг Монголд анх удаа тоглохоор болжээ.

Монголын хамгийн том шоу энтертайнмент төвд тооцогддог “Crocus Event Hall” 80, 90-ээд оны диско үдэшлэгийг тогтмол зохион байгуулдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд “London Beat” болон “La Bouche”хамтлагийг Монголд анх удаа урьж тоглуулж байсан. Тэгвэл энэ онд Австрийн алдарт “JOY” хамтлаг салхи хагалах гэж байна. Тоглолт гуравдугаар сарын 07-нд болох баяртай мэдээг дуулгая.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын эрэлттэй үзвэрийн нэг байх энэхүү тоглолтын үзэгчид 80, 90-ээд оны дискотека хөгжмийг эргэн дурсахаас гадна “Шар айраг” хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээлүүд болох “Смоки” ковер тоглолтыг үзэх боломжтой юм байна.

“Joy” хамтлаг

  • 1984 онд байгуулагдсан

  • Тэд 1985 онд хамтлагийн гишүүн Майкл Шэйклийн бичсэн анхны синглийн нэрээр хамтлагаа нэрлэжээ.

  • Хамтлагийн хоёр дахь сингл болох “Touch By Touch” гарсан даруйдаа Европын топ 20 чартад багтаж, Австрийн үндэсний шилдэг дууг тэргүүлж байжээ.

2002 оноос эхлэн ОХУ-ын хамгийн их сонсогчидтой “Авторадио”-оос зохион байгуулдаг “Disco 80” шоу арга хэмжээнд оролцож, хуучны дуунуудаа сэргээн дуулдаг болсон юм.

Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолт хийж, ная, ерээд оны хит дуунуудаа фэнүүддээ хүргэсээр байна. 

“Joy” хамтлагийн тоглолтын Баярын ширээний захиалгын утас: 80044411, 80101144

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж