БНХАУ-аас орж ирсэн гарал үүслийн бичиг, худалдах зөвшөөрөлгүй будааг ариун цэврийн шаардлага хангаагүй байранд зааны зурагтай уутанд савлаж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцааг нар Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд жижиглэн савлаж байсан 57 шуудай будааг хураан авчээ.
Уг будааг савлаж байсан иргэд “Сүмтэй” будаатай хамт импортоор оруулж ирсэн байжээ.
Мөн иргэдээс хуурамч будаа байж болзошгүй гэсэн дуудлага олноор ирэх болсон бөгөөд үүний дагуу шинжилж үзэхэд хуурамч биш харин хадгалалтын горим алдагдсан гэсэн дүгнэлт гарч байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN