Жуулчдын тоо нэмэгдээд ”хол явсангүй”

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоо нэмэгдээд ”хол явсангүй”

Монгол улсад өнгөрсөн онд 480 мянга гаруй жуулчин ирсэн. Харин энэ оны эхний хагас жилийн байд­лаар 258 мянга гаруй гадаадын иргэн манай улсад иржээ. Тэд манай улсад нийт 88 сая 461 мянга гаруй ам.долларын орлого оруулжээ. Нийт ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеийн­хээс 14 мянга орчмоор буюу 7.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлтийг дээрх тооноос харж болно.   Гэхдээ жуулчлалын салбарын орлого, Монголыг зоригсдын тоо өмнөх жилүү­дийнхтэй адил өсөлт багатай байх нь  тодорхой байна. Товчхондоо манай улсыг зорих жуулчдын тоо өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн. Энэ жилийн хувьд ч энэ хувиас давахгүй нь. Үүнтэй холбоо­тойгоор гадны жуулчдыг татах асуудлыг эргэн харах хэрэгтэйг онцлох мэргэжилтэн олон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж