Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь судалдаг ээлжит мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг өнгөрсөн зургаадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Тухайлбал, махны үнэ өнгөрсөн баасан гарагийн байдлаар өмнөх зургаадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины мах 1.6-5.2, үхрийн мах 0.9-3.7, ямааны мах 6.3, адууны мах 3.9 хувиар тус тус өсчээ. Харин гурилын үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар зургаадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 0.9, орос дээд гурилын үнэ 3.4, хятад дээд гурилын үнэ 2.0 хувиар тус тус буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байжээ.
"Улс төрийн тойм" сонин