Малайзад хорлогдсон Хойд солонгосын удирдагчийн ах Ким Жун Намын үхэлд холбоотой байж болох Хойд Солонгосын Элчин сайдын яамны өндөр албан тушаалтныг эрэн сурвалжлах ажиллагааг Малайзын цагаадгийнхан эхлүүлжээ. Энэ хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байгаа эмэгтэйчүүд худалдааны төвд хэд хэдэн удаа хор цацах бэлтгэл хийж байсан тухай дурдсан бөгөөд Кимийн үхлийн шалтгааныг хоёр эмэгтэйн цацсан хорт бодисонд хордсон гэжээ.
Хохирогчийн задлан шинжилгээний дүн, ДНК-г тулгах зорилгоор түүний гэр бүлийхнийг хүлээсээр байна. Малайзын тал тус орны нутагт болсон аллагын хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгах хэрэгтэй бөгөөд энэ хэрэг явдал хоёр улсын харилцаанд нөлөөлөх тухай ч мөн дурьджээ.
Г. ӨСӨХСАРНАЙ
ЭХ СУРВАЛЖ: BBC