Солонготын даваанд автобус осолдож, жолооч нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Солонготын даваанд автобус осолдож, жолооч нь нас баржээ

Завхан аймгаас Улаанбаатарыг зорин ирж явсан нийтийн тээврийн автобус онхолдож осолдсон хэрэг хоёрдугаар сарын 13-ны өдөр гарчээ. Автобусны хөдөлгүүр Солонготын даваа орчимд ажиллахгүй зогссон учир зорчигчдоо өөр автобусанд шилжүүлэн суулгасан байжээ. Автобусны тормоз ажиллахгүй болж, өндөр газраас уруудахдаа хэд хэд өнхөрсний улмаас хоёр жолоочийн нэг нь нас барсан байна. Хэргийн газарт Замын цагдаагийн алба болон Авто тээврийн үндэсний төв хамтран ажилласан бөгөөд ослын шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байгаа аж.

Осол энэ сарын 13-ны өдрийн 22:00 цагийн орчим Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газарт болжээ. “Kia Granbird” маркийн автобусны жолооч 53 настай Б гэх хүн байжээ. Солонготын даваан дээр 15 зорчигчтой явсан автобус нь халаад явахгүй байсан учраас зорчигч нарыг буулган өөр автобусанд шилжүүлэн суулгаад, туслах жолоочийн хамт автобусаа асаах гэж уруу газар өнхрүүлснээс болж онхолджээ. 

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж