Д.Отгонцэцэгт Гавьяат тамирчин цол олгоно

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэгт Гавьяат тамирчин цол олгоно

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг тамирчдын нэг дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг Гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. “Хасу мегастарс” клубын тамирчин тэрбээр 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. "Лондон 2012" олимпийн наадмын дараа спортоосоо түр завсарлаж, хүүтэй болсон ч Д.Отгонцэцэг дэвжээндээ эргэн гарсан. Удалгүй формдоо орсон тэрбээр 2016 онд Азийн аварга болж, улмаар ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү ДАШТ-ий хос медальт, Азийн аварга тамирчин маань Гавьяат тамирчин цолоо ирэх баасан гаригт авахаар болжээ.

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос гаргасан хоёрдугаар сарын чансаагаар тэрбээр 55 кг-ын жинд гуравт бичигдэж байна.

"Хасу Мегаватт" клубын тамирчин тэрбээр дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлагад бэлтгэлээ хийдэг.

Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ОУХМ, Улсын шүүгч Г.Амархүүтэй гэр бүл болсон юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж