Хавар ирлээ. Шинэ улиралд үсний өнгөө ямар болгох, хэрхэн засуулах талаар та магадгүй бодож байж болох юм. Үс засалт, стиль имижээ өөрчилж, гоо сайхандаа анхаарал хандуулах хамгийн тохиромжтой улирал хавар байдаг болохоор бүсгүйчүүддээ дараах зөвлөгөөг хүргэж байна.
- ХАМГИЙН ТҮРҮҮНД АРЬСАА ЧИЙГШҮҮЛ: Арьс бол та. Та фитнессээр хичээллэдэг бол арьс ч гэсэн биеийн тамираар хичээллэх ёстой. Арьсаа чийглэг байлгах нь нүүр будалтын хамгийн гол дүрэм. Ялангуяа хавар арьс хамгийн эмзэг мэдрэмтгий үеийг туулдаг учир арьсаа хамгаалж, чийгшүүлэх өдөр тутмын хэв маягаа өөрчилж, түүнийг улам илүү хайрлаад өгөөрэй.
- ЯГААХАН ХАЦАР: 1980-аад оны бүсгүйчүүдийн танил дрейпинг хэмээх нүүр будалтын техник эргэн ирж байна. Хацраа өнгөлөн, гялалзуулах нь нүүр будалтын шинэ хандлага болж байна гэсэн үг. Хацар өнгөлөгч улаан эсвэл бэби ягаан байж болно. Гол нь хагас саран хэлбэртэй өнгөлбөл илүү моодны харагдана.
- НҮДЭЭ БАЯРЛУУЛ: Тийм ээ. 2017 оны нүүр будалтад нэг өнгө ноёрхсон, эмх замбараагүй өргөн будалт моодонд орж байна. Та яг л шинэ жилийн үдэшлэгт очиж байгаа мэт тод өнгөөр нүдээ будна гэсэн үг. Нүдээ тодруулаад, томруулаад өгөөрэй, бүсгүйчүүд ээ.
- ХИЧЭЭЖ ЗУРААГҮЙ КОНТУР: Нүдээ хүрээлэхдээ эмх цэгцтэй, нарийн чамбай зурах гэж хичээх хэрэггүй. Нүд хүрээлэгч /контур/ сонгохдоо ихэвчлэн хар өнгийг авдаг бол саарал, бор хар хөх өнгийн будгийг сонирхоод үзээрэй.
- УЛААН УРУУЛ: Гэрэлтсэн уруул улаан. Бүр ув улаан. Гэхдээ таны уруулын будаг матт байвал сайн.
- СҮЛЖМЭЛ ҮС: 2017 онд сүлжмэл үс, тэр дундаа дунд сургуулийн сурагчийг санагдуулам үс самналт сонирхол татна. Мөн “Games of Thrones” кинонд гардаг үс засалт энэ оны шинэ, сонирхолтой загвараар нэрлэгдэж байна.
- ЧИЙГЛЭГ, ГӨЛГӨР ҮС: Наяад оны үед загвар өмсөгчдийн үс засалт усан бассейнаас гарч ирсэн мэт гөлгөр, чийглэг байдаг байв. Тэгвэл энэ хавар та тэр үеийг дуурайхад болно. Чийглэг, хойш самнасан үс засалт гоо сайхны чиг хандлагад дээгүүр байр эзэлж байна. Жижиг ороосон, хөвсгөр болон нэг тийш давуулж хуваасан засалт ч гоо таныг эмх цэгцтэй харагдуулах болно.
- ТОЛГОЙГОО ГОЁ: Үсний төрөл бүрийн хавчаар, чимэглэлийг та яасан ч мартаж болохгүй. Гоёлын чулуутай, даавуун, гар урлалын гээд хувцастайгаа зохицуулж зүүсэн толгойн гоёлууд таныг цаг үеэ мэдэрдгийг харуулна.
- ХУМСАА УРГУУЛАХ ХЭРЭГГҮЙ: Та хумсаа урт ургуулах шаардлагагүй. Богино хумс гоё моодонд орлоо. Харин өнгөний хувьд мөнгөлөг шаргал, ягаан металл болон хар өнгө зонхилж байна.
Бэлтгэсэн: Э.УРАН
Эх сурвалж: ELLE