Хүний эрхийн байгууллагууд Трампыг буруушаав

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн байгууллагууд Трампыг буруушаав

АНУ, Турк, Унгар, Филиппин гэх мэт улсын “хорон”  удирдагчид хүний эрхийн эсрэг турхирч байна гэж Эмнести интернэйшнл байгууллага шүүмжлэв. Тус байгууллага жил бүр гаргадаг хүний эрхийн тайлангаа өнгөрсөн долоо хоногийн Лхагва гариг /2017.02.15/-т гаргасан бөгөөд “Өнгөрсөн 2016 он бол Германыг Гитлер гартаа авсан 1930 оноос хойш тохиолдож байгаагүй дэлхийн даяар нэгнээ буруутгасан, үзэн ядалт, айдаст автсан он байсан” хэмээн тодорхойлжээ.

“Трампын сонгуулийн яриа, мэтгэлцээний дүр зураг бүхэлдээ уур уцаарын шинжтэй байсан нь дэлхийг хордуулж байна. Улстөрчид нийгмийг ичгүүр сонжуургүйгээр өөрийгөө дөвийлгөх үзэл, арьс өнгөөр ялгаварлах, нэг хүнийг тахин шүтэх үзлийг дэвэргэсэн бодлого барьж, үзэн ядсан үгсийг эрээ цээргүй унагаж байна. Тэдний эхний ээлжийн бай дүрвэгчид байсан бол 2017 онд дэлхий нийт байхаар дүр зураг харагдаж байна” гэж Эмнести интернэйшнл  мэдэгдлээ.

Засгийн газрууд хүмүүсийн нүдийг хаан, хүний эрхийг зөвхөн хоргодох байр мэтээр тодорхойлж, хүчирхийллийг ноцоож, цагдаагийн хүч, хүчний бодлогыг нэмэгдүүлж байна гэж тэд үзжээ.

Эх сурвалж: hosted.ap.org

Г.ӨСӨХСАРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж