Голомт банк болон Нэйшнл Лйф даатгал хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Голомт банк болон Нэйшнл Лйф даатгал хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Амьдралын даатгалын бүтээгдэхүүнд суурилсан хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, хамтран ажиллах санамж бичгийг Нэйшнл Лайф Даатгал ХХК болон Голомт Кастодиан байгууллаа. Энэ нь даатгалын компани болон кастодиан банкны хамтран ажиллаж буй Монгол Улс дахь анхны тохиолдол болж байна.

Голомт Кастодиан нь хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудад хөрөнгө хадгалах, цэвэр үнэлгээ тооцоолох, нэгж эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх болон гишүүдийн эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг юм.

Иймээс Нэйшнл Лайф Даатгалын хувийн тэтгэврийн бүтээгдэхүүнийг Голомт Кастодианы цогц үйлчилгээтэй хослуулснаар даатгуулагчдын хуримтлалыг ил тод, эрсдэлгүй удирдах, үр дүнг нь тогтмол тайлагнах зөв жишиг тогтоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж