Эрүүгийн цагдаагийн газарынхан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой, Монгол иргэд зөөвөрлөгчөөр оролцсон нэгэн хэргийг шалгаж эхэлжээ. Эл хэрэгт эрүүгийн цагдаагийн газрын мэдээлснээр улсын начин цолтой нэг бөх холбогдсон гэнэ. Харин УМБГ-ынхан “10 орчим грамм, гялгар туузанд ороосон бодисыг тээвэрлэсэн хэрэгт холбогдуулж улсын начин цолтой нэг бөхийг шалгаж байгаа нь үнэн. Одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Өөр эх сурвалжийн мэдээлснээр тэрхүү улсын начин бөх нь нийтдээ 43 боодол буюу хагас кг орчим герионыг Монголоор дамжуулан Зүүн өмнөд Азийн орнууд руу гаргах гэж оролдсон нь бүтэлгүйтэж, өчигдөр баригдсан гэнэ.
Сүүлийн үед хар тамхи тээвэрлсэн хэргээр БНХАУ-д манай улсын цөөнгүй иргэд ял эдэлж байгаа бол дотоодод ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд зохих ёсоор хууль цагдаагийн байгууллагаар шийтгүүлээд байгаа билээ.
А.Зул