Б.Ачбадрах уралдааны замд.
Финланд улсын Лахти хотноо эдгээр өдрүүдэд гүйлтийн цанын ДАШТ болж байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Халиуны удирдлагад дөрвөн тамирчин /эрэгтэй 2, эмэгтэй 2/ тамирчин оролцож бөгөөд энэхүү тэмцээнээс "Пёнчан 2018" олимпийн эрхийн оноо олгох юм.
Өчигдөр/2017.02.22/ болсон "В" зэрэглэлийн эрэгтэйчүүдийн 10 км-ын уралдаанд ОУХМ Б.Ачбадрах гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ. Мөн энэ зайд уралдсан ОУХМ Б.Амарсанаа 19-р байр эзэлсэн байна. Тус уралдаанд нийт 28 орны 67 тамирчин уралджээ.
"B" зэрэглэлд эхний 10 байранд орсон цаначид "А" ру дэвшин уралддаг учраас манай тамирчин Б.Ачбадрах энэхүү болзлыг хангалаа. Одоо түүний хувьд Японд болж байгаа Азийн наадамд 30 км-т уралдаад буцаад Финландад очин холын зайд өрсөлдөх юм.
Цанын шигшээ багийн тамирчид өнөөдрөөс Японыг зорьж байна.
Ч.БОЛОР