Найзуудтайгаа зурган мессежээр харилцах, зургаа хуваалцахад зориулсан мультимедиа гар утасны аппликейшнийн компани “Снапчат” IPO гаргалаа.
Гэвч IPO гаргасны дараах шинэ хэрэглэгчийн өсөлт хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй. Хэрэглэгчид буурсан шалтгааныг андройд үйлдэлтэйгар утсанд зориулсан шинэ системтэй холбон тайлбарлаж байгаа аж. Мөн өрсөлдөгч Фээсбүүк корпорацийн Инстаграм аппликейшн “Снапчат”-ын 24 цагийн дараа устдаг видеоны түүхийг төстэй байдлаар хуулбарлан оруулсан нь хэрэглэгчийн тоонд нөлөөлсөн гэж хөрөнгө оруулагч нар үзжээ.
Лос-Анжеласд төвтэй уг компани дараагийн таван жилд “үүлэн бүтэц”-дээ гурван тэрбум долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд ойрын ирээдүйд өөрийн дата төвөө барих тухайгаа ч мөн хэлэлцэж эхэлсэн байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Спенсер гурван хэмжээст, жинхэнэ мэт харагдах Юниверсал студи, Харри Поттерын ч юмуу тодорхой нэг сэдэвт газрын зураг бүтээн, шинэ хэрэглэгчийг татах боломжтой тухай санал гаргасан байна. Зарим хөрөнгө оруулагчид уг саналыг хэрэгжүүлэхийн тулд гэрэл зургийн аппаратны компанитай хамтран ажиллах боломжтой гэжээ.
Г.ӨСӨХСАРНАЙ