Германыг зорих өсвөрийн тамирчид тодорчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Германыг зорих өсвөрийн тамирчид тодорчээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулсан эрэгтэй U14, эмэгтэй U13 насны өсвөрийн УАШТ “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль дээр өнгөрөгч долоо хоногт болсон билээ. Тэмцээний дүн гарахад хөвгүүдээс Д.Лхагва дасгалжуулагчтай “Ирээдүй” цогцолбор сургууль, охидоос Н.Саранцэцэг дасгалжуулагчтай 60-р сургууль аваргаар шалгарчээ.

ДҮН:

Хөвгүүдийн U14 насны ангилалд

  • Алтан медаль: Д.Лхагва дасгалжуулагч Ирээдүй цогцолбор сургууль
  • Мөнгөн медаль: Ц.Үүрдсайхан дасгалжуулагчтай Багануур дүүрэг
  • Хүрэл медаль: Г.Ундрах дасгалжуулагчтай Орчлон Ранжерс

Охидын U13 насны ангилалд

  • Алтан медаль Н.Саранцэцэг дасгалжуулагчтай 60-р сургууль
  • Мөнгөн медаль Б.Батсүрэн дасгалжуулагчтай Баянхонгор аймаг        
  • Хүрэл медаль Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүрэг

Энэ жилийн улсын аваргад эрэгтэй 18, эмэгтэй 9 багийн тамирчид өрсөлдөж, эндээс өсвөрийн шигшээ багийг шалгаруулсан. Тодруулбал, тус тэмцээнээс шалгарсан өсвөрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 30 тамирчныг сонгож, шигшээ багийг бүрдүүлжээ. Эдгээр тамирчид ирэх дөрөвдүгээр сарын 4-13-ны өдрүүдэд ХБНГУлсын Берлин хотноо болох Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

ХБНГУлсын Берлин хотноо болох Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох өсвөрийн шигшээ багийн тамирчид.

Хөвгүүд U14: Алтан медаль: Д.Лхагва дасгалжуулагч Ирээдүй цогцолбор сургууль

Охидын U13 нас: Алтан медаль Н.Саранцэцэг дасгалжуулагчтай 60-р сургууль

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж