“Мах, сүүний анхдугаар аян-2017” зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

“Мах, сүүний анхдугаар аян-2017” зохион байгуулагдаж байна

Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газар Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй REACH Төсөл болон Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагуудтай хамтран “МАХ СҮҮНИЙ АНХДУГААР АЯН – 2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. 

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, сүү цагаан идээний болон гар урлалын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах, мөн аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэн, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

"Мах, сүүний анхдугаар аян» нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, амин дэм, сүү цагаан идээний хэрэгцээг хангах, улс орон, нутгийн хэрэгцээг хангах хүчин чадалтай үйлдвэрлэлийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан тус салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны "Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан», "Жуух бичиг" болон аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнаж урамшууллаа.

“Мах сүүний анхдугаар аян – 2017” үзэсгэлэн худалдаа аймгийн Спорт цогцолборт 2017 оны 2 сарын 22-23 өдрийг дуустал зохион байгуулагдана.

ЭХ СУРВАЛЖ: WWW.BAYAN-OLGII.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж