Mango Committed брэндийн eco-friendly гэж нэрлэгдсэн анхны цуглуулгад нь жинхэнэ цэвэр материалаас гадна дахин боловсруулагдсан хөвөн, тенсел гэх эвкалит модны харшил үүсгэдэггүй утсан нэхмэл, хор аюулгүй будаг ашигласан модель зэргийн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг ашиглан хийсэн загварууд багтжээ.
Шинэ цуглуулгын танилцуулга-лукбукийн зураг авалтад Ракель Циммерман оролцсон байлаа. Загвар өмсөгчид зуун хувийн эко загваруудыг Антти Ловагийн зураг төслөөр босгосон органик уран барилгын дэвсгэр дээр үзүүлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР