Ахмад хөлбөмбөгчдийн сар шинийн өмнөх хүлээн авалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Ахмад хөлбөмбөгчдийн сар шинийн өмнөх хүлээн авалт боллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны удирдлагууд сар шинийн баярыг угтан уламжлал ёсоор ахмад хөлбөмбөгчдөө хүлээн авч уулзлаа. Уулзалтад жараас дээш насны хөлбөмбөгчид хүрэлцэн иржээ. 

Уулзалтын үеэр МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар 2016 оны ажлын тайлан болон ирээдүйд хийхээр зорьж буй ажлаа танилцуулав. Тэрбээр "Алтан үеийн хөлбөмбөгчдийн хийж бүтээсэн зүйлсийг үнэлэн нийгмийн халамж үйлчилгээг дээшлүүлэх болно" гэдгийг онцолжээ. 

Ахмад хөлбөмбөгчин Мөнхдоржийн Пүрэвжал, Шийвийгийн Самдан нар Олон улсын хэмжээний мастер цол  хүртсэнийг энэ үеэр гардуулав. 

Монголын хөлбөмбөгийн чухал нэгэн хэсэг болсон ахмад хөлбөмбөгчид хамтдаа алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн зоог барин, нэг өдрийг хуучны нөхөдтэйгөө сэтгэл хангалуун өнгөрөөлөө.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж