Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат ирэх намар бие даасан уран бүтээлийн тоглолт хийхээр хэдийнэ бэлтгэлдээ орсон. Түүний тоглолтод АНУ-аас хөгжимчид ирж, оролцох гэнэ. “Sweetymotion” хамтлагийн “Number One” тоглолтод оролцож байсан Lamar Jones, Benjamin Johnson нар дахин Монголд ирж, Б.Чинбатын тоглолтод оролцохоор болжээ. Харин Монголоос “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр оролцох гэнэ. Сонирхуулахад Б.Чинбатын тоглолтод “Sweetymotion” хамтлаг уран бүтээлээ бэлэг барихаас гадна хөгжмийн зохиолчийн бүтээлээс хийл болон төгөлдөр хуур хөгжмөөр хөгжимдөх гэнэ. Хөгжим бүжгийн коллежийг хийлч, төгөлдөр хуурчаас төгссөн авьяаслаг гурван бүсгүй продюсер Б.Чинбатын хөгжмийн бүтээлийг хэрхэн тоглохыг ирэх намар болох Б.Чинбатын анхны бие даасан тоглолтоос сонирхоорой. Тус тоглолтын зохион байгуулагчаар “On"Off Production” ажиллах гэнэ.
М.Дөл