АНУ хууль бус цагаачдыг Мексик рүү гаргана

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

АНУ хууль бус цагаачдыг Мексик рүү гаргана

Трампын захиргаа хууль бус цагаачд ангилалд багтах хүмүүсийн хүрээг тэлж, улсын хилээр хөөн гаргах хугацааг наашлуулах тогтоол гаргаад байна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн эдгээд болон бичиг баримтгүйн улмаас баригдсан, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргасан, жижиг хулгайн хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эхний ээлжинд гаргах юм. Шинэ тогтоолын дагуу хууль бус цагаач гэдэгт Нэгдсэн улсад сүүлийн хоёр ба түүнээс дээш жил амьдран суусан гэдгээ нотолж чадахгүй байгаа бичиг баримтгүй оршин суугчдыг ойлгоно гэжээ. АНУ-д 11 сая орчим хууль бус цагаач оршин суудаг байна.

Тогтоолын дагуу гэмт хэрэг үйлдсэн, бичиг баримтгүй хууль бус цагаачдыг хөөн гаргах ажиллагааг түргэтгэх төдийгүй хил дээр саатуулагдсан иргэдийг баривчлахын оронд шууд буцаах, өмнөд хилийн дагуу хана барих асуудлыг үргэлжлүүлэхээр болсон байна. Энэхүү тогтоол зааварчилгааг хэрэгжүүлэх зорилгоор агент, хилийн цэргийн офицерын тоог 15 мянга гаруйгаар нэмэгдүүлэн цагаач, хилийн хяналтыг сайжруулах ажээ. Мөн өмнөд хилийн зурвас дээр байгаа Мексик биш цагаачдыг ч мөн адил Мексик рүү хүч хэрэглэн гаргахаар болсон байна.

Харин АНУ Мексикт гадаад цагаачдыг хүлээх авахыг шаардах эрхтэй эсэх асуудал эргэлзээтэй юм.

Г.ӨСӨХСАРНАЙ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж