Засгийн газар 17.9 хувийн хүүтэй үнэт цаас арилжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Засгийн газар 17.9 хувийн хүүтэй үнэт цаас арилжиж эхэллээ

Засгийн Газрын үнэт цаасны шинэ арилжаа Хөрөнгийн биржид өнөөдөр нээгдлээ. Нийтдээ 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 17.911 хувийн хүүтэй үнэт цаасыг арилжаалж байгаа юм. Мөн 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн үнэт цаасыг арилжина. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны энэ оны нэгдүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу уг арилжаа энэ сарын 28-нд хийхээр товлосон байсан юм. Ээлжит арилжааг сар шинэ тохиож байгаатай холбогдуулан хугацааг урагшлуулжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж