Улсын төсвөөс 800 сая төгрөгийг зарцуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Улсын төсвөөс 800 сая төгрөгийг зарцуулахаар болжээ

Засгийн газрын өчигдрийн/2017.02.22/ ээлжит хуралдаанаар энэ онд Монголд болох олон улсын спортын тэмцээн, наадмын төсвийг баталлаа. Эдгээр тэмцээн уралдаанд нийт улсын төсвөөс 806 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. Тодруулбал, чөлөөт бөх, шатар, бокс, волейбол, бадминтон, софт теннис, аэробик, хүүхдийн спортын олон улс, Ази, Зүүн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, насанд хүрэгчдийн тэмцээн энэ онд болох юм. Тиймээс өчигдөрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсвийг баталсан байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж